Wednesday, February 25, 2026

24.3-ыг хоёр удаа хэрэглэх боломжгүй

Date:

Сонгуульд намаа ялуулсан гавьяагаа үнэлүүлж Ерөнхий сайд болчихоод “итгэл даалгүй” огцрох тохиолдолд намын даргын тамгаа өгөөд буух уу, өвөртлөөд явах уу, дараагийн Ерөнхий сайд автоматаар намын дарга болох уу гэдэгт ямар ч зохицуулалтгүй.

АН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хурлаараа УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэдэг заалтыг УИХ-ын тухай хуульд тусгах асуудлыг хэлэлцжээ. Нөгөө талд МАН-ынхан амралтын өдрүүдэд болсон Их хурлаараа УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг үндсэн дүрмийн 24.3 дахь заалтаа хэвээр үлдээв. Гэтэл үүнийг мушгиж, “МАН-ынхан намын дарга Ерөнхий сайд байх дүрэм баталчихлаа” гэж сошиалд сэвж байгаа харагдана. Энэхүү 24.3 дахь заалт МАН-ын дүрэмд байж л байсан. Цахим хуудсанд нь нээлттэй байгааг харж болно. Харин сая Их хурлаараа уг заалтыг өөрчлөх тухай яригдаж байсан ч хөндөлгүй орхижээ. Ингэснээрээ үе үе босож ирж мэдэх ойлгомжгүй байдал, түүнээс үүдэх маргаан, талцлын үндсийг хэвээр үлдээчихлээ.

Учир нь УИХ-д намаа олонх болгосон бол намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдэг бол нэг л удаагийн зохицуулалт. Өөрөөр хэлбэл энэ заалтыг сонгуулийн нэг циклд хоёр удаа хэрэглэх боломжгүй. Гэтэл Ерөнхий сайдын томилгоо дөрвөн жилийн дотор хэдэн ч удаа хийгдэж мэднэ. Сонгуульд намаа ялуулсан гавьяагаа үнэлүүлж Ерөнхий сайд болчихоод “итгэл даалгүй” огцрох тохиолдолд намын даргын тамгаа өгөөд буух уу, өвөртлөөд явах уу, дараагийн Ерөнхий сайд автоматаар намын дарга болох уу гэдэгт ямар ч зохицуулалтгүй. Энгийн логикоор бол ийм тохиолдолд, өөрөөр хэлбэл УИХ-ын сонгууль болоогүй цаг үед Ерөнхий сайдын томилгоо яригдахад “намаа олонх болгосон” гэдэг шалгуур утга учиргүй болно. Хоёрдугаарт, намын дарга Ерөнхий сайд байна, эсвэл Ерөнхий сайд намын дарга байна гэдэг агуулга ч утгаа алдана. 

Ялсан намын дарга гээд гүйцэтгэх засаглалын тамга атгуулж байгаа нь тэр хүнийг заавал дөрвөн жил Ерөнхий сайдын сандал ширээтэй “наадан пад” болгочихно гэсэн үг биш гэдгийг ойр холын олон жишээнээс харж байна. Парламентыг удирдаж алх цохиж байгаа хүн аль нэг намын дарга байж болохгүй, тэр байтугай намын гишүүнчлэлээсээ татгалзсан байх ёстой гэж АН-ынхан үзэж байгаа шиг гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүн ч гэсэн заавал намын дарга байх шаардлагагүй, эрх баригч намын дарга болсон хүн Ерөнхий сайд байх албагүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Скүүтер, мопедыг авто замын зорчих хэсгээр явуулна

2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр...

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын...

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн...