Monday, June 29, 2026

УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов

Date:

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн онцлох томилгоо хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, УИХ-ын дэд даргыг огцруулах асуудлаар АН-ын бүлгийн авсан тав хоногийн завсарлага дууссан тул өнөөдөр уг асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын дэд даргыг огцруулах асуудлын цаана хууль хоорондын нийцлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуультай бусад хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг системийн ажлууд хүлээгдэж байгаа гэдгийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцлоод, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлууд нээлттэй байгаа гэж үзэж буй зарчмын байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг мэдэгджээ. Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах саналыг нийт гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг 78 хувийн саналаар дэмжиж УИХ-ын дэд даргаар сонголоо.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Шадар сайдыг огцруулах, томилох тухай танилцуулга хийж, Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилохоор болж, Ерөнхийлөгчид аравдугаар сарын 29-нд танилцуулснаа дурдсан байна. Томилгоотой холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай Ерөнхий сайдын захирамжийг уншиж сонсгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...