Saturday, May 16, 2026

Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дуусчээ

Date:

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажил амжилттай урагшилж байна. Тус төслийн ПК-68+512.500 дээр байрлах 176.7 у/м урттай төмөр бетон дам нуруут гүүрийн дам нурууг өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр амжилттай угсарч дуусгажээ.

Энэхүү гүүр нь захын болон завсрын нийт 8 тулгууртай, 14 ширхэг I хэлбэрийн 25 у/м дам нуруутай, М650 маркийн өндөр бат бэхийн бетон ашигласан Монгол Улсад анхдагч төсөл болж байна. Уг М650 маркийн бетоныг ашигласнаар гүүрийн насжилт мэдэгдэхүйц уртасч засвар арчилгааны давтамж буурах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Мөн газар хөдлөлт болон динамик ачааллын нөлөөллөөс хамгаалах зорилгоор тусгай дампер суурилуулсан нь манай улсад анхдагч технологийн шийдэл юм. Ийнхүү Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн гүүр нь дэвшилтэт технологи, шинэлэг инженерийн шийдлийг нутагшуулсан Монгол Улсын төмөр замын салбарын шинэ түвшний бүтээн байгуулалтыг хийсэн онцлох төслийн нэг болж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын дотоодын 100 гаруй ААН, байгууллагын 2500 орчим инженер техникийн ажилтан хичээл зүтгэл нэгтэй оролцож, төмөр замын барилгын ажлыг богино хугацаанд хариуцлагатай чанартай барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компанийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...