Saturday, April 18, 2026

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна.

Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилгыг хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт 10 дугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов.

Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотноо Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 6984 мянган литр дизель түлш олгожээ

Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр...

ЖДҮХС-гийн зээлийн хугацааг 7 жил болгож сунгаснаар аж ахуйн нэгжүүд мөнгөн урсгалаа хэмнэж, ажлын байр нэмэгдэнэ

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй...

2025 оны ургацаас 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор...

Дорнод аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.18) 16:00 цагийн байдлаар Дорнод аймагт...