Tuesday, October 28, 2025

Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой

Date:

Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулсан байна. 

“Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компани нийт 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхээр ажиллаж байна. “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурсан. “Эрдэнэс Тавантолгой” 199, “Эрдэнэт үйлдвэр” 320, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хойшлуулжээ. Мөн  “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1,3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд данхар бүтэцтэй, бүтээмж муутай байгааг олон нийт шүүмжилж байна.  Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд 188 мянган иргэн санал ирүүлснээс 38 мянга нь төрийн өмчийн компаниудыг татан буулгах, үргүй зардал, нүсэр бүтцийг цомхотгох санал өгсөн байна. Засгийн газар иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, ажил хэрэгч саналыг сонсож, дэмжиж ажиллана. “Эрдэнэс Монгол” нэгдэл газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд шударга хуваарилах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхэнд дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах боломж байна. 2025 онд орлого нэмэгдүүлэх төлөвлөгөөг дөрвөн их наядаас бууруулахгүй байхыг үүрэг болгож байна” гэлээ. Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстойг  Ерөнхий сайд сануулав.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээ, улсын төсөвт оруулах татвар, хураамжаа нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулаад нэгдлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байх нь зүйтэй гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...