Friday, September 5, 2025

Монгол-Солонгосын Стратегийн IV форум болно

Date:

Монгол-Солонгосын стратегийн IV форум 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд болно. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус форум энэ удаад эрчим хүч, экологийн асуудлыг үндсэн сэдвээрээ сонгожээ. Форумын үндсэн хэлэлцүүлэг “Сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамж”, “Экологийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт” гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна. Ерөнхий сайд Г.Занданшатар тус форумыг нээж үг хэлнэ. Форумд Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам болон ШУТИС, БНСУ-ын талаас Корё их сургууль, Коокмин их сургууль, Солонгосын ой нөхөн сэргээх нийгэмлэг, Кёнсанбук мужийн захиргааны төлөөлөгчид оролцоно. Монголын макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны тухай, Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, Шороон болон элсэн шуурганаас үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг экологийн нөхөн сэргээлт хийхэд тулгарч буй бэрхшээл, сургамж, Хөвсгөл аймгийн эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл болон цахилгаан хангамжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэмжээ нь буурч буй Солонгосын мөнх ногоон шилмүүст ой мод болон дасан зохицох арга хэмжээ, Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед шаардагдах экологийн нөхөн сэргээлт гэсэн сэдвээр хоёр улсын төрийн захиргааны төв байгууллага болон их сургуулийн судлаачид, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэх, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалд тэсвэртэй байдлыг хангахад хувь нэмэр оруулах хамтарсан төсөл, бодлогын хүрээ, институцын түвшний хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Мөн ой, экосистемийн менежментийн чиглэлээр Солонгосын технологи болон системийн туршлагыг Монголын өвөрмөц, эмзэг экосистемийг хамгаалан ашиглаж ирсэн мэдлэг, арга барилтай хослуулан, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд илүү тэсвэртэй, тогтвортой экологийн орчин бүрдүүлэх шийдлийг ярилцахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр...

Электрон тамхи нь цахилгаан барааны бүлэгт багтдаг, онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн гэжээ

Гаалийн ерөнхий газраас электрон тамхины талаар хэвлэлд гарсан мэдээлэлтэй...

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт болно

БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалт...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард...