АНУ-ын Сансар судлалын төв NASA Ангараг гарагт хайгуул хийх шинэ тандагч аппаратаа 2020 оны 7-р сард хөөргөхөөр төлөвлөөд байна гэж мэдэгджээ. NASА энэ талаараа “Энэ тандагч төхөөрөмж Ангараг гаригаас амьдралын ул мөрийг хайгаад зогсохгүй хүн төрөлхтөн Ангараг гарагт хөл тавих зэрэг ирээдүйн сансрын ажлын бэлтгэлийг хангана. Хэрвээ бүх зүйл төлөвлөсөн ёсоор явагдвал Ангараг гаригийн хайгуулын аппарат 2021 оны 2-р сард Ангараг гаригийн “Жезеро” солирын хөндийд газардаж, Америкийн тус гариг руу “томилсон” 5 дахь тандагч төхөөрөмж болно гэжээ.
NASA Ангараг гаригийн солирын хөндийд судалгаа хийнэ
Date: