Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны эцсийн байдлаар 4.2 тэрбум ам.долларын босгыг давжээ. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өнгөрсөн оны мөн үед 3.4 тэрбум ам.долларт хүрсэн байсан юм. 2019 онд мөнгөний бодлогын шийдвэрүүд нь эдийн засгийн өсөлтийг тэтгэхийн хамт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдсэний үр дүнд ийнхүү гарч байгаа гэж Монголбанк үзэж байна. Мөн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.8 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буураад байгаа аж.
Монгол Улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг алт тушаалтын хувьд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 14 тонн 445 кг байгаа аж. Өнгөрсөн 2018 онд Монголбанк 21 тонн 871 тонн алт худалдан авч байсан юм.