Friday, November 22, 2024

Ирак, Сирийн нутаг дахь таван байгууламж руу довтолжээ

Date:

АНУ-ын цэргийн хүчин Шийтийн зэвсэгт хүчний бүлэглэл “Аллахын бригад” байрладаг Ирак, Сирийн хил дэх таван байгууламж руу довтолсон гэж 29-нд АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгджээ. АНУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр мэдэгдэл гаргаж, “Аллахын бригад” олон удаа Иракийн хилд суугаа хэт даврагч “Исламын улс”-ын эсрэг олон улсын холбоотны цэргийн бааз руу зэвсэгт халдлага хийсэн. Үүний хариу болгож, Америкийн цэргийн тал Ирак, Сирийннутаг дахь “Аллах бригад” руу довтолж байгаа юм гэжээ. АНУ-аар удирдуулсан хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын холбоотон саяхан мэдэгдэл хийж, Иракийн хойд хэсгийн Киркук хотын ойролцоох цэргийн бааз руу27-нд пуужингаар довтолсон хэмээн тэмдэглэжээ. Халдлагын улмаас АНУ-ын нэг бизнесмен нас барж, өөр дөрвөн цэрэг, Иракийн аюулгүй байдлын хоёр алба хаагч шархадсангэж Америкийн цэргийн талнотолжээ. Энэ оны 5-р сараас хойш, АНУ, Ираны харилцаа хурцдаж, Персийн булан дахь байдал улам ноцтой болж байна. Иймээс АНУ Иранд үзүүлэх дарамт шахалтын эрч хүчээ нэмэгдүүлж, Ираны нефтийн экспортод хориг арга хэмжээ хэрэгжүүлэн, Ойрхи Дорнод руу удаа дараа цэргийн хүчин илгээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...