Wednesday, August 6, 2025

Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлөө арилгаагүй хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ

Date:

Монгол Улсын 2024 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахтай холбогдуулан аудитаар илэрсэн нийтлэг зөрчлийн шалтгаан, нөхцөлийг нягтлан судлах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ Ажлын хэсгийг ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зарим удирдлага, эдгээр газруудын холбогдох референтүүд, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газруудын албан тушаалтнууд багтсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хяналт, шалгалтын Ажлын хэсэг богино хугацаанд, үр бүтээлтэй ажиллаж санал, дүгнэлтээ 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Холбогдох төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн 2024 оны тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, нэг мөр шийдвэрлэж ажиллана. Өөрөөр хэлбэл, хариуцлага алдаж, хууль тогтоомж зөрчсөн эсэх болон засч залруулж болох үйл ажиллагааг ялган шийдвэрлэх чиглэл баримтлах юм.

Аудитын дүгнэлтээр удаа дараа хязгаарлалтай дүгнэлт гаргаад байхад зөрчлөө шийдвэрлээгүй этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Ерөнхий сайд хууль зөрчсөн үйлдэл бүрт хариуцлага тооцох үүрэг өгсөн гээд ажлын дэд хэсгүүд хяналт, шалгалтын ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нэн даруй боловсруулж танилцуулах үүрэг өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хааны билиг сургаал” хэвлэгдлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрдэмтэн Насандэлгэр тэргүүтэй эрдэмтдийн эмхэтгэсэн "Чингис хааны...

Хэнтий аймгийн “Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг Google map-д оруулах ажлыг эхлүүлжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг “Монголд зочлох жил”...

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан...

Гамшгийг гэтэлгэх “Эрүүл монгол хүн” Үндэсний хөдөлгөөн нэг нас хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн"...