Thursday, July 3, 2025

Нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх, тохижуулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ

Date:

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэр хэрээр гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлэх зорилгоор 2019-2024 онуудад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 удаагийн тогтоолоор нийт 308 байршлын 298.75 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211, А/234 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашнуудыг чөлөөлж газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажилласан гэдгийг онцоллоо. Уг чөлөөлөлт хийсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газрыг судалж Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгажээ.

Үүнд:

  • Баянгол дүүрэгт                    16 байршлын      1.68 га
  • Баянзүрх дүүрэгт                   12 байршлын      1.80 га
  • Сонгинохайрхан дүүрэгт       10 байршлын      33.95 га
  • Сүхбаатар дүүрэгт                 12 байршлын      0.95 га
  • Хан-Уул дүүрэгт                     2 байршлын        2.52 га
  • Налайх дүүрэгт                      1 байршлын        26.48 га

Цаашид нийтийн эдэлбэр газарт авсан байршлуудад зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх гэнэ. Нийтийн эдэлбэрийн газарт хийж буй ажлыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрд мэдээлэх гэнэ. Мөн нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит IV хуралдаанд дээрх нийтийн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах зэргийг хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний...

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга...

Мопед, скүүтэрийн хөдөлгөөнд оролцох журмын төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Залуусын хэрэглээнд хэдийн нэвтрээд буй мопед, скүүтэрийн зохистой хэрэглээг...