Tuesday, October 6, 2026

Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 5-р сарын 31-нд анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна.

Тий-бол (Тее-суурь, Ball-бөмбөг) буюу сууриас бөмбөг цохих гэсэн нэршилтэй. Уг спорт нь АНУ, Японд хөгжиж, бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн, тоглодог байна. Багаар ажиллах чадвар, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах, хүнлэг энэрэнгүй болгож төлөвшүүлэх зэрэг олон онцлогтой. Бэйсболын суурь болсон Тийболоор Монголд 4000 гаруй хүүхэд хичээллэж байна. Ташрамд дурдахад 2024 оны 8 сард Тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд 8 орны 28 баг оролцсоноос Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...