Tuesday, June 30, 2026

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо

Date:

Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталлаа. Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, таавар олон мянган Монгол хүн, Монгол айлын амь амьдралд сүйрэл, зөвхөн нэг жилд 500 сая доллар гадагш урсган улс орны эдийн засагт хохирол учруулсаар ирсэн.

Тоглосон нь өрөнд ороод хохирол дуусдаггүй. Бүтэн жилийн туршид бүх хүүхдэд олгох 1,7 их наяд төгрөг, улсын валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх доллар бооцоо, мөрийнд урсаж, инфляц, гэр бүл салалт, амиа хорлолт, донтолт, ажил эрхлэх хүсэл сонирхол бөхөөх гэх мэт нийгэм эдийн засгийн олон талын хор хохирол дагуулдаг.

Хууль батлагдсанаар: Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ. Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана. VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана. Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно. Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.

Хууль хяналт, банк санхүүгийн байгууллага хууль хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг уриалж байна. Иргэн Та бүхэнд хуулиар бүрэн хориглогдсон цахим мөрийтэй тоглоом сурталчлах, зохион байгуулах, зуучлах, уриалах, дэмжлэг үзүүлэх зэрэг аливаа хэрэг, зөрчилд автахгүй байхыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...