Sunday, October 4, 2026

НИТХ-ын дарга А.Баяр ЕБС-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзжээ

Date:

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бахархлыг сэргээх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв Монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд, залуусын эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүлсэн билээ.

Тус санаачилгатай холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн уулзалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, “Эх оронч сурагч” хөтөлбөрийн зохион байгуулагч О.Сэлэнгэ нар оролцлоо.

Уулзалтын нээж НИТХ-ын дарга А.Баяр “Би эх оронч үзэл санааг Монголынхоо ирээдүй болсон хүүхэд, залууст хэрхэн төлөвшүүлэх талаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Эх оронч үзэл санаа түгэн дэлгэрч, хүүхэд залуусын зүрх сэтгэлд Монгол хүн гэх бахархал бэхэжсэн цагт зөв Монгол хүн төлөвшинө. Үүнд сургуулийн бодлого, үүрэг оролцоо маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...