Saturday, December 20, 2025

УДБЭТ-т энэ амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Трубадур” дуурийг тоглоно

Date:

Энэ амралтын өдрүүд буюу 2025 оны 05-р сарын 03, 04-ны өдөр Ж.Вердийн шилдэг дуурийн нэг “Трубадур” дуурийг тоглоно. Вердийн 4 үзэгдэлт дуурийн нээлт 1853 оны 1-р сарын 19-нд Ром хотын “Театро Аполло” гэдэг театрт болжээ. Дуурийн цомнолыг Антонио Гарсиа Гутиеррезийн 1836 онд бичсэн “Эль Троватор” хэмээх драмын жүжгээс сэдэвлэн Салваторе Каммарано бичсэн аж. Харин манай дуурийн театрт 1994 оны 5 дугаар сарын 28-нд тавьж байжээ. Тус дуурийн Найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллаж байсан түүхтэй.

Энэ удаагийн дуурийн удирдаачаар МУСТА Т.Юндэн ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тус дуурьт 15-р зууны үйл явдлыг өгүүлдэг. Ди Луна гүнгийн өвчтэй бага хүүг нэгэн цыган авгай хорлосон гэж ам дамжин ярьцгаадаг. Ингэж гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө цыган авгайг амьдаар нь шатаажээ. Үхэхийнхээ өмнө цыган авгай өөрийнхөө өшөөг заавал аваарай гэж охиндоо захиад нэгэн нялх хүүг үрчлүүлэн орхино. Хэдийгээр гүнтэн шулам авгайн шатсан ясыг харсан ч өөрийнхөө хүүг үхээгүй гэж итгэсээр насыг барна. Тиймээс одоо Ди Луна гүнгийн зэрэг залгамжилсан өөрийн том хүүд Азученаг заавал олохыг даалгана… Дуурийн үйл явдал нь Азучена болон Ди Луна гүнтэн (залуу), түүний хайртай бүсгүй, гүнгийн эхнэр болохоор хүлээж буй Леонора хатагтай, гүнгийн өрсөлдөгч Манрико (гүнгийн төрсөн дүү боловч тэд өөрсдөө мэдэхгүй) гэсэн дөрвөн дүр дээр тулгуурлан өрнөдөг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун...

“Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр...

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогтыг...

Их хэмжээний байгалийн чулуу хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Сайншанд дахь гаалийн газрын харьяа "Чойр" гаалийн салбарын хяналтын...