Monday, June 9, 2025

“Хүйс толгойн бичээс” ЮНЕСКО-д бүртгэгджээ

Date:

Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв болох Хүйс толгойн бичээс (V-VI зуун)-ийг ЮНЕСКО-д баримтат өвөөр бүртгүүлжээ. 2021 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн “Хүйс толгойн бичээс” монгол-брахми бичгийн дурсгалыг ЮНЕСКО-д бүртгүүлэх тухай 08 дугаар тогтоол гарч, тус өвийг бүртгүүлэх судалгаа шинжилгээ, зохион байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. 2021-2024 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын Соёлын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, салбарын эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүн хамтран ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын жагсаалтад өв бүртгүүлэх ажлыг хамтран зохион байгуулжээ.

МЭ 601 оны үеийн бичиг үсгийн дурсгал болох “Хүйс толгойн бичээс”- нь 11 мөр, эртний монгол хэлээр брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн Монголын эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг, тахилга мөргөл, зан үйлийн тухай мэдээлэлтэй нэн ховор баримтат хадны бичээс дурсгал бөгөөд энэ нь төв Азийн нүүдэлчин үндэстэн монголчууд нь хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан үндэстэн гэдгийн нотолгоо юм.

Монголын эрдэмтэн Ц.Цэнд (1967), М.Шинэхүү (1972, 1974), Н.Наваан (1976) нар Хүйс толгой бичээсийг бичиг үсгийн дурсгал болохыг мэдээлснээс хойш 50 орчим жилийн дараа Брахми бичиг (Д. Мауэ, Герман, 2016)-ээр эртний өвөг хэл (А.Вовин, Франц, Солонгод Хурцбаатар, Герман 2016)-ээр бичигдсэн одоогоос 1400 жилийн өмнөх Монгол хэлний бичгийн дурсгал мөн болохыг тогтоосон. Монгол Улсын Засгийн газар уг бичээсийг 2019 оны 9 дүгээр сарын 25-өдрийн тогтоолоор “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулж, Төрийн ордонд залсан билээ. Өдгөө Чингис хаан музейд хадгалагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...