Saturday, October 3, 2026

Мега төслүүдийн хаврын бүтээн байгуулалт эхэллээ

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлэх графикт төлөвлөгөөний явцтай танилцжээ. Тарифаас үүдэлтэй олон улсын эдийн засгийн хүндрэлийг сөрөн гарах арга хэмжээнүүдийн нэг нь энэхүү экспортын зам юм. “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын бүтээн байгуулалтыг 6-р сард, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг зургадугаар сарын 15-наас өмнө эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрвөн улиралтай орны хувьд бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, бага улс төржиж, их зүйлийг амжуулах хэрэгтэй гэдгийг онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...