Monday, June 9, 2025

Таван аймгийн атар газарт тариалан эрхлэх хүсэлт ирүүлжээ

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол нэгдүгээр сард батлагдсан. Тус аяныг эхлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэх юм. Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болно.

Тус тогтоолоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Хөрс, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инновац, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдэлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилт, 63 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

2025 оны эхний улиралд дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

▪ Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж байна. 

▪ Хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилгоор зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсөвт 52.8 тэрбум төгрөг тусгасан. Зээлийн хүүгийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлснээр тариалангийн үйлдвэрлэлд хувийн өмчийн 800.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломжтой.

▪ Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Одоогоор таван аймгийн 63.2 мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулахаар санал ирүүлжээ. 

▪ Улсын хэмжээнд нийт 34,930 тн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас  иргэн, аж ахуй нэгж өөрийн хэрэгцээнд 32257 , худалдан борлуулахаар 2673 тн үр бэлтгэсэн. ХААК дээр Үрийн улаанбуудайн нөөц 9134,52 тонн байснаас 3268.87  тонн борлуулж,  5865.65 тн үлдэгдэлтэй байна. 18199 тн үрийн төмс бэлтгэснээс өөрийн хэрэгцээнд 6853 тн, худалдан борлуулахаар 11692 тн үр бэлтгэсэн дүн мэдээтэй байна.

▪ Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэхэд 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...