Friday, May 15, 2026

Сэлбэ дэд төв анхны жишиг“20 минутын хот” болно

Date:

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв. 

Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм.  Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.

Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...