Friday, May 9, 2025

Жанжны сэлэмт найрагчаар Ч.Бямбадолгор тодорчээ

Date:

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн хүрээнд цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэдлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилгын дор зохион байгуулагддаг “Эх орны цэрэг-2025” яруу найргийн наадам ёслол төгөлдөр болж өндөрлөжээ.

Энэ жилийн наадамд 157 найрагч 360 гаруй шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас хоёрдугаар шатны шалгаруулалтад шилдэг 26 яруу найрагч тэнцэж, 1939, 1945 оны дайнд оролцсон нэгтгэл, ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргийн их хурыг буулгасан байна. 1989 оноос хойш зохион байгуулагдаж, бага “Болор цом” хэмээн алдаршсан энэхүү наадамд энэ жил 98 цэргийн алба хаагч оролцсоноороо онцлог байв.

Наадмын тэргүүн, жанжны сэлэмт найрагчаар “Хантамир” яруу найргийн төвийн уран бүтээлч, яруу найрагч Ч.Бямбадолгор тодорсон нь энэхүү наадмын түүхэнд бүсгүй найрагч тэргүүлсэн анхны тохиолдол болжээ.

Наадмын дэд байрт “24 цаг.мн” сайтын сэтгүүлч, яруу найрагч М.Дэвээжаргал, гутгаар байрт “Алтан өд” наадмын шагналт, “Болор цом”-ын дэд байрын шагналт Х.Нямхишиг, тусгай байрт МЗЭ-ийн шагналт, “Алтан өд”, “Болор цом 2022”-ын эзэн, “Эх орны цэрэг-2016, 2021” яруу найргийн наадмын тэргүүн, жанжны сэлэмт яруу найрагч М.Амархүү, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч яруу найрагч Ч.Ренчиндорж нар тус тус шалгарлаа.

Наадмын шүүгчээр МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор Б.Хишигсүх, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Д.Батжаргал, МУБИС-ийн багш, “Алтан өд”-ийн шагналт, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь, “Сити” их сургуулийн багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц, Монголын зохиолчдын эвлэлийн Шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүлэгч, хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд, ЦДБЭЧ-ын Урын сангийн эрхлэгч Б.Мөнхцэцэг нар ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн...

НИТХ хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулахаар боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо болон Эмэгтэйчүүдийн...

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах...

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний...