Wednesday, July 30, 2025

Энхийг сахиулж буй цэргийн багт автомашин гардуулжээ

Date:

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 07-10-ны өдрүүдэд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцжээ.

НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 14 дэх жилдээ амжилттай оролцож байгаа билээ. Тэгвэл цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийг цаашид амжилттай үргэлжлүүлэх бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд техникийн шинэчлэлийг хийх ажлын эхлэлийг тавьж Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө.

Тодруулбал Монгол Улсын батлан хамгаалах яам 14 нэгж автомашиныг газар орон дээрээс нь албан ёсны диллерээс худалдан авснаа салбарын удирдлагууд 2025 оны гуравдугаар сарын 07-ны өдөр гардуулжээ. “Батлан хамгаалахын сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цэнхэр дуулга, Хар сүлд – Бүтээн байгуулалт”-ын хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог 3 дахин нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ.” гэсэн томоохон зорилтыг тусгасан.

Тус зорилтын хүрээнд “НҮБ-ын энхийн ажиллагааны бэлэн байдлын систем”-ийн 2 дугаар түвшинд бүртгэлтэй байгаа цэргийн багуудыг дараагийн түвшинд бүртгүүлэх, ажиллагаанд шинээр оролцуулах, мөн мотобуудлагын батальоны зэвсэг, техник, хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломж, гарц шийдлийг тодорхойлон, зарим асуудлыг шийдвэрлэж эхлээд байгаагын бодит үр дүнгийн нэг нь энэхүү арга хэмжээ болж байна. Мотобуудлагын батальон хамгийн сүүлд 2022 онд 34 нэгж техникээр парк шинэчлэл хийж байжээ. Харин энэ удаад нийт 73 нэгж техникийг шинэчилж сэргээн сайжруулах ажил хэрэгжинэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ардчилсан сонгуулийн 35 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсан долдугаар сарын...

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Гавьяат жүжигчин, дуучин...

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны...

ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Н.Ганболдод хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлжээ

Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын...