Monday, August 17, 2026

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл сунгагджээ

Date:

2025 оны “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийг сар шинийн баяр давхацсантай холбогдуулан гуравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Батлан хамгаалах яамнаас гаргажээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан энэ сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар тасалбар болгон “Дээд боловсролын мэдээллийн сан”-гаас оюутнуудын мэдээллийг татах юм. Иймээс мэдээллийн санд мэдээллээ оруулаагүй хоцроосон магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагууд оюутнуудын мэдээллийг яаралтай оруулах шаардлагатай байна.

Цахимаар бүртгүүлж байгаа оюутнуудын хувьд “Оюутны мэдээлэл олдсонгүй” гэсэн алдаа гарсан тохиолдолд гар утасны “E-Mongolia” аппликейшнээ шинэчлэх, их, дээд сургуулийнхаа сургалт, оюутны албатайгаа холбогдож тодруулна уу.

Сургалтад хамрагдах оюутнууд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай.

1. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх;

2.Тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

3.Эрүүл мэндийн даатгал сүүлийн 1 жилд төлсөн байх;

4.Сурлагын голч дүн 2,8 ба түүнээс дээш байх;

Бүртгэл явагдаж дууссаны дараагаар тэнцсэн эсхүл тэнцээгүй талаар мэдээллийг цахимаар хүргүүлэх бөгөөд тэнцсэн оюутнууд сургуулийнхаа харьяалах аймаг, дүүргийн цэргийн штабт энэ сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн биеэр очиж, цэрэг татагдагчийн анкет (4 дүгээр маягт) бөглөнө. Үүний дараагаар тухайн цэргийн штабаас дараагийн шатны сонгон шалгаруулалт хаана, хэзээ болох талаарх мэдээллийг өгөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...