Monday, June 29, 2026

Офицер, ахлагч нарын хэлний сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд АНУ-тай хамтарна

Date:

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт АНУ-д ажиллах үеэрээ Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн Командлагч генерал Роналд Кларк, Агаарын цэргийн Командлагч генерал Кевин Шнайдер нартай тус тус уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Энхийг дэмжих ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсныг онцолсон байна.

Энэ зорилтыг биелүүлэхэд чухал шаардлагатай хүн нэг бүрийн хэрэгсэл болон цэргийн техник тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Өнгөрөгч сараас эхлэн Монгол Улсын хугацаат цэргийн алба хаагчдад англи хэлний анхан шатны сургалт явуулж эхлээд байгаа бол ахлагч болон офицерын бүрэлдэхүүний англи хэлний мэдлэгт ч онцгой анхаарч байгааг дуулгасан аж.

Энэ хүрээнд англи хэлний сургалтын төвүүдийг байгуулж бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, дунд болон ахисан, гүнзгий шатны сургалт явуулахад АНУ-ын талтай илүү өргөн хүрээнд хамтарч ажиллахаар тохиролцжээ. Мөн нисдэг тэрэгний нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийг бэлтгэх, сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг америкийн тал дэмжин хүлээн авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...