Sunday, November 29, 2026

Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа

Date:

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өлзий бэлгэт энэ өдөр Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдэд эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг заллаа.

Монголчууд оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Эзэн Богд Чингис хаан, монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм хийдийг алба татвараас чөлөөлж байсан түүхтэй.

Бодь сэтгэл, билиг ухааныг эрхэмлэдэг бурхны шашин нь монгол хүнтэй 2,000 гаруй жилийн өмнөөс ижилдэж, монголчуудын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, зан заншил, өв соёлын хөрсөнд гүнзгий нутагшин идээшсэн, хүн төрөлхтний соёл сэтгэлгээний бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэрэн нигүүлсэхүйг номлон сургадаг бурхны шашны мэдлэг ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, судлан сурахад монголчууд тодорхой хувь нэмэр оруулсны бодит илрэл нь монголын онцлог бүхий бурхны шашныг хөгжүүлсэн явдал мөн болохыг судлаачид тэмдэглэдэг.

Иймээс “эв нэгдлийг хангах, бэхжүүлэх, оюун санааг ариусгах, гэгээрүүлэх, соёл уламжлалыг хадгалах, дамжуулах, ёс суртахуун, хүмүүжлийг төлөвшүүлэхэд Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийд манлайлан ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...