Tuesday, June 30, 2026

Apple, Google, Meta компаниудтай хамтран цахим мөрийтэй тоглоомын платформуудыг татаж авахад хориг тавина

Date:

Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаажээ. Гэвч шинэ домайн нээж хууль бус үйл ажиллагагаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг Засгийн газраас боловсруулж дуусчээ. Уг хуулийн төслүүдийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Тухайлбал, цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх хүрээнд Зөвшөөрөл, Эрүү, Зөрчил, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болжээ.

Зөвшөөрлийн тухай хуульд

  • Цахим мөрийтэй тоглоом болох Poker, Slot, Casino зэргийг бүрэн хориглох
  • Sport bet буюу “Спортын бооцоот таавар”-ыг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг тусгажээ. Харин

Эрүүгийн хуульд

  • Бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх,
  • “AGENT” буюу цахим мөрийтэй тоглоомд зуучлагчдыг 10-100 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх
  • Хориглосон цахим мөрийтэй тоглоомуудыг VPN бусад мэдээлэл технологи, программ хангамж ашиглан зохион байгуулсан бол 3-5 жил хорих
  • Тусгай зөвшөөрөлгүйгээр Sport bet үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх
  • Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Зөрчлийн тухай хуульд

  • Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгалаа.

Банкны тухай хуульд

  • Мөрийтэй тоглоомын “AGENT”, зохион байгуулагчид хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр Apple, Google, Meta компаниудад Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу цахим мөрийтэй тоглоомын платформуудыг татаж авахыг хориглох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлээн Poker, Slot, Casino зэрэг цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглоно. Мөрийтэй тоглоомыг сурталчилсан, VPN ашигласан, зуучилсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Зуучлагч “AGENT”-уудын хөрөнгийг хурааж, хууль зөрчсөн бүх этгээдэд хатуу арга хэмжээ авна. Спортын багийн өмсгөл, зураг, рекламд 1xbet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хэллээ.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...