Saturday, May 16, 2026

Батлан хамгаалах салбарын урсгал төсвийг 34 хувь, хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмэгдүүлжээ

Date:

Батлан хамгаалахын сайдын дэргэдэх зөвлөл луу жилийн отгон хуралдаанаа хийжээ. Улирч буй модон луу жил манай Батлан хамгаалах салбарт сэргэлт авчирсан сайхан жил байсан гэдгийг С.Бямбацогт сайд онцолжээ. Хорин жил хүлээгдсэн алба хаагчдынхаа ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛИЙГ 25% болгон нэмэгдүүлэн олгож эхэлсэн. Алслагдсанд тооцогдох нэгтгэл ангийн алба хаагчдадаа 5 жил тутам 30 САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ урамшуулал олгодог боллоо.

Хугацаат цэргийн алба хааж буй залуус АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ, КОМПЬЮТЕРЫН сургалтад хамрагдаж цэргээс халагдахдаа бүгд ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ-тэй гэртээ харьдаг болох шинэчлэлийг хийлээ. Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчид АНУ-д суралцангаа ажиллах боломжийг нээлээ.

Япон улстай батлан хамгаалах харилцаагаа өргөжүүлж өндөр технологи шилжүүлэн авах хэлэлцээр бхйгууллаа. Технологижсон зэвсэгт хүчнийг бэхжүүлэх хүрээнд ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН НЭГДСЭН ТӨВ байгуулах, сум, дроны үйлдвэртэй болох ажлыг эхлүүллээ.

ОЮУТАН ЦЭРЭГ хөтөлбөрийн журмыг шинэчилж 2 болон 3-р курсын оюутнууд хамрагдах боломжийг нээлээ. УБ хотын түгжрэлийг бууруулах, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 15000 оршин суугч бүхий ЯЛАЛТ дагуул хот байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Ирж буй хөхөгчин МОГОЙ жилд ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ-ийн зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАНА гэдэгтээ итгэл төгс байна гэдгийг сайд онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...