Monday, August 17, 2026

“Энержи ресурс”-тэй 2008 онд байгуулсан гэрээ УИХ-ын эрхэд халдсан, хууль бус гэж дүгнэжээ

Date:

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нар 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ” гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын  төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Же Мён энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост уриалав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө...

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Шинэ эдийн засагт шилжих эхлэл "Ногоон өртөө" Өнөөдөр нээлтээ хийсэн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...