Wednesday, July 1, 2026

Батлан хамгаалахын үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүллээ

Date:

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.12.30/-нд Батлан Хамгаалах салбарыг нэгэн цагт удирдаж явсан үе үеийн сайд нарын төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Үе үеийн сайд нарын төлөөлөлд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт энэ онд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа товчхон танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Сайд С.Бямбацогт хэлэхдээ,
УИХ-аар Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэл, Энхийг дэмжих ажиллагаа, Цэргийн жинхэнэ албатай холбоотой холбогдох хууль бодлогыг батлуулж, эрх зүйн дорвитой шинэчлэл хийж чадлаа.

Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ-ийг 25 хувиар олгох, “Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-уудыг батлуулж 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгуулахаар боллоо.

Батлан хамгаалах салбарын 2025 ОНЫ ТӨСӨВТ УРСГАЛ ЗАРДЛЫГ 34 ХУВИАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 4 ДАХИН нэмэгдүүллээ.

ЭХ ОРНЫ ДУУДЛАГА болсон Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж, цэргийн алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил эзэмшүүлэх тэдэнд “суралцахуйн”, “ажиллахуйн”, “амьдрахуйн”, “нийгэмшихүйн” цогц чадамж олгох, цэргийн насны залуусын цэргийн алба хаах хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна гэлээ.

Түүнээс гадна ирэх 2025 онд манай салбарын хувьд БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангаж, батлан хамгаалах салбараа хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилт, төлөвлөлтийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулсан, энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлсэн, зэвсэг, цэргийн техникийн шинэчлэлтийг нэмэгдүүлсэн сайхан жил болно гэдэгт итгэл байгаагаа илэрхийллээ.

Мөн ирэх 2025 оныг “ ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон зарлаж буйгаа мөн дуулгалаа. Ирэх 2025 оны төсөвт урсгал зардлыг 35%-ИАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 4 ДАХИН нэмэгдүүлж, салбарынхаа жилийн зорилтыг ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ болгон зарласныг тэдэндээ дуулгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...