Tuesday, March 4, 2025

20303 иргэн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын сандаа хадгалах сонголт хийжээ

Date:

-Ерөнхий сайд болон Засгийн газрын “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааныхаа ногдол ашгийг Хөгжлийн санд хандивлахаар болжээ-

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 28 орчим хувийг нь Монгол Улсын нийт иргэд эзэмшдэг. Компанийн тухай хуулиар санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан хувьцааныхаа ногдол ашгийг тараах эсэхийг шийдээд Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгддэг. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК ТУЗ-ийн хурлаа хийж, Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээд ногдол ашгаа хуваарилъя гэдэг шийдвэрээ хүргүүлжээ. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар улирал тутам ногдол ашгийг хуваарилж байя гэдэг шийдвэр гаргасан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг бэлнээр авах эсвэл нэрийн дансандаа хадгалах талаар иргэдээс E-Mongolia платформоор дамжуулан санал асуулга зохион байгуулжээ. 2025 оны хоёрдугаар сарын 19-ний 23:00 цагаас 25-ны 12:00 цаг хүртэл зургаан өдрийн турш явуулсан санал асуулгад 505318 иргэн оролцжээ. Үүнээс 481809 иргэн бэлэн мөнгөөр авах сонголт хийсэн бол 22242 иргэн хуримтлалын сан буюу иргэнийхээ хадгаламжийн дансанд авъя гэдэг сонголт хийсэн байна. Мөн 1267 иргэн Хөгжлийн сан эсвэл нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хандив хэлбэрээр өгэх санал гаргасан байна.

Санал асуулгад оролцоогүй иргэний хувьд 1072 хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авна. Харин бэлэн бусаар буюу Хуримтлалын санд ногдол ашгаа төвлөрүүлье гэсэн сонголт хийсэн иргэдэд 20303 иргэн рүү сонголтоо баталгаажуулах мэдэгдэл очих аж. Уг мэдэгдлийг баталгаажуулснаар тухайн хүний 1072 хувьцааны ногдол ашиг Хуримтлалын сангийн нэрийн дансанд нь нэмэгдэж орно. Одоогоор Монгол Улсын иргэн бүрийн Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн хэсэг Хуримтлалын санд 138000 төгрөг төвлөрөөд байгаа билээ. Энэ бол Үндэсний баялгийн санд 34 хувийнхаа ашгийг төвлөрүүлж байгаа төрийн өмчит таван компанийн ашгаас иргэддээ хуваарилсан ногдол ашиг. Засгийн газрын хэрэгжүүлж буй мега төслүүд эрчимжээд эхлэхээр Үндэсний баялгийн сангийн орлого улам нэмэгдэнэ.

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь оновчтой шийдэл биш. Харин Хуримтлалын сангийн дансандаа төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны үйлчилгээндээ зарцуулах нь оновчтой гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 28-ны...

“Энержи ресурс”-тэй 2008 онд байгуулсан гэрээ УИХ-ын эрхэд халдсан, хууль бус гэж дүгнэжээ

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулжээ Монгол Улсын Ерөнхий...

Цагаан сараар тав хоног амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цагаан сарын өдрүүдэд тав хоног...