Monday, August 17, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр, ажилчдын кэмп шилдгийн шилдэг барилгаар шалгарлаа

Date:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим хамтран 20 дах буюу XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн “Шилдэг барилга”-д өргөмжлөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэр, ажилчдын кэмп”-ийн бүтээн байгуулалтыг “Олон улсын стандартын шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд ээлтэй орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, стратегийн ач холбогдол бүхий цогцолбор бүтээн байгуулалт” үндэслэлээр “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжиллөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай, усыг 96 хувь хүртэл дахин ашиглах технологитой, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй 5-р үеийн шинэ үйлдвэр гэдгээрээ онцлогтой.

Мөн үйлдвэрийн ажилчдын тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн кэмп, оффис зэргийг цогцоор нь бүтээн байгуулснаараа давуу талтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...