XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын Ардын жүжигчин цолоор, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор тус тус шагнагдахаар болсон байна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамсранжавын Оюундарь 1968 оны зургадугаар сарын 04-нд Улаанбаатар хотноо төржээ. Тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин Лоолийн Жамсранжавын охин билээ. Ийнхүү Ардын жүжигчний охин Ардын жүжигчин цол хүртэж байгаа нь Сар шинийн босгон дээр тайз, дэлгэцийн урлагт хайртай монгол түмний магнайг тэнийлгэсэн сайхан мэдээ болж байна. Ж.Оюундарь жүжигчин 1976-1986 онд Нийслэлийн 52-р сургуулийг дүүргэжээ. 1988-1992 онд СУИС-д Л.Лхасүрэнгийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн байна. Мөн 2005-2007 онд Д.Жигжидийн нэрэмжит КУДС-д магистрын зэрэг хамгаалсан аж.

Уран бүтээлий гараагаа 1991-1993 онд Армийн Драмын театрт жүжигчнээр эхэлж, 1993 оноос одоог хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаа юм. Мөн 2010 оноос “Сити” дээд сургуульд багшилж байгаа аж. Түүний тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдийг жагсаавал,
- Дутуу хээтэй тооно (1989) – Долгор
- Эцсийн шийд (1991) – Цогзолмаа
- Ханиа сонгосон нь (1991) – Солонго
- Сар нуугдсан шөнө (1991) – Саран охин
- Бэрд 1991 – Мариана
- Ромео Жульетта (1992) – Жульетта
- Худалч эхнэр (1992)- Кэтти
- Аянгат бороо (1992) – Лу-Си-Фин
- Эцсийн шийд (1992) – Цогзолмаа
- Дутуу хээтэй тооно (1992) – Долгор
- Худалч эхнэр (1993) – Кетт
- Хар будаа (1993) – Мэндээ
- Үнэг ба усан үзэм (1993) – Клея
- Сократын сүүлчийн шөнө (1994) – Ксантипа
- Бэрд (1994) – Фрозина
- Бардам туулай (1994) – Эмэгчин
- Ричард ван III (1994)- Анна
- 495 рок драм (1995) – Оки
- Оршуулагдаагүй үрэгдэгсэд (1995) – Люси
- Хаан түүх (1995) – Сураз
- Ромео Жульетта (1996) – Зарц
- Буудлын авхай (1995)
- Хаан түүх I II III (1996) – Сураз
- Хурим (1998) – Бүжигчин
- Тамын дурлал (1996) – Нарманчид
- Буудлын авхай (1997) – Ортензи
- Наран тойргийн тасархай (1997) – Жинама
- Бие хамгаалагч (1997) – Янхан
- Ээдрээ (1997) – Жавзан
- Хүслийн трамвай (1997)- Стелла
- Үнсгэлжин (1998) – Животта
- Хурим (1998) – Бүжигчин
- Гарын таван хуруу (1998) – Сүрэн
- Тамгагүй төр (1998) – Хэвтүүл
- Манай сайхан эх орон (1999) – Мэри
- Сарны инээд (1999) – Жингэр
- Би эрчүүдийг хүснэ (2000) – Оюунаа
- Улаан дарвуулт хөлөг (2000)
- Далан худалч (2001) – Алимаа
- Кармен хүүхэн (2002) – Лильяса
- Садар эрийг номхтгосон нь (2002) – Жаннана
- Эрлэгийн данс (2003) – Оюун
- Чиний эхнэр минийх, Миний эхнэр минийх (2003) – Луйза
- Шөнө дундын бүжиг (2003) – Анка
- Аавын хонгорхон үрс (2003) – Чимгээ
- Дурлахыг хориглоно (2003) – Дука
- Үгүйлэгдсэн хайр (2003) – Охин
- Эрлэгийн данс (2003) – Оюун
- Хүйтэн сэнтий (2004) – Ханд
- Саран хөхөө (2004) – Сурасадин
- Гургалдайн дуут шөнө (2005) – Зизи
- Цагаан дарь эх (2005) – Чивэлт эм
- Нүцгэн дурал (2006) – Пепита
- Атга нөж (2006) – Шивэгчин
- Харц хатан (2007) – Сэржмядаг
- Лусын дагиан (2009) – Дагина эгч, 2-р шувуу
- Сарны цагаан цус – Шивэгчин
- Би амьдралд хайртай (2008) – Тунгалаг
- Шөнө амталсан нулимс (2008) – Чимгээ
- Надаар тоглосон хайр (2008) – Бүжигчин
- Эдип (2008) – Олны хэсэг
- Нэргүй од (2008) – Монна
- Парисын дарь эхийн сүм (2009) – Тэнүүлч
- Шар тэнгисийн тарчлаан (2009) – Газрын эзэн
- Би эр хүнд хайртай (2010) – Чимгээ
- Ану хатан (2011) – Мандарваа
- Оролмаа (2011) – Малгайчин
- Найрын ширээний ууц (2012) – Ханджав
- Эсрэг дурлал (2012) – Шивэгчин
- Тэнгэрийн хүү (2014) – Шунхуй хатан
- Гамлет (2014) – Гертруда
- Эцсийн зогсоол зөвхөн чи (2013) – Жоанна
- Манекен (2014) – Але
- Нора (2014) – Анна Мария
- Би ч гэсэн жаргамаар байна (2014) – Эхнэр
- Буруугүй буруутан (2014) – Цэцгээ
- Ромео, Жульетта (2015) – Өрлөг эх
- Кихот ноён (2016) – Герцогийн эхнэр
- Үнсгэлжин (2016) – Хатан
- Царцаа Намжил (2017) – Эрлэг номун хааны хатан
- Би эндээс явахгүй (2018) – Должин
- Бүсгүйн зурвас (2019) – Туяа
- Анна Каренина (2020) – Шербацкая хатагтай
Амжилт
- 2001 онд ОХУ-д болсон театрын “Ламбушка” наадамд “Би эрчүүдийг хүснэ” жүжгээр ТЭРГҮҮН байрын шагнал
- 2005 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадины дүрээр “Гэгээн Муза II” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР –ийн шагнал
- 2013 онд “Эсрэг дурлал” жүжгийн Шивэгчний дүрээр “Гэгээн Муза X” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР-ийн шагнал
- 2016 онд “Ромео Жульетта хоёр” жүжгийн Өрлөг эхийн дүрээр “Гэгээн Муза XIII” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР-ийн шагнал
- 2018 онд “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр “Гэгээн Муза XVI” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР-ийн шагнал
Гавьяа шагнал
- 1997 онд Монголын залуучуудын холбооны “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” алтан медаль
- 1999 онд МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
- 2001 онд Монголын залуучуудын холбооны “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” алтан медаль
- 2004 онд Төрийн дээд одон “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” тэмдэг
- 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойн медаль
- 2011 онд МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН
- 2025 онд МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН