Tuesday, June 30, 2026

С.Бямбацогт: Амжилтаа бататгаж, салбартаа их сэргэлтийг авчрахад БХЯ-ны харьяа байгууллагууд зүтгэх хүч нь байх болно

Date:

Батлан хамгаалах тогтолцоог шинэ шатанд гаргаж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодлого, зорилтын хүрээнд Батлан хамгаалах яам болон түүний харьяа байгууллагууд 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулж, өчигдөр батлууллаа. БХЯ энэ 2025 онд дээрх бодлого, зорилтын хүрээнд нийт 17 зорилт, 150 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд батлан хамгаалах яам нийт 10 зорилт, 52 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгаж, 2025 оныг батлан хамгаалах салбарт “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил болгон зарлаад байна.

Өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын амин сүнс болсон “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ”-ийг түгээн дэлгэрүүлж, салбартаа Их сэргэлт авчрахад БХЯ, ЗХЖШ, харьяа байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан санал санаачилгууд бодит ЗҮТГЭХ ХҮЧ нь болно гэдгийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт арга хэмжээний үеэр онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...