Monday, April 6, 2026

Өнөөдөр донтох эмгэгийн эдгэрлийг дэмжих олон улсын өдөр

Date:

Согтууруулах ундаа, мансууруулах бодис болон зан үйлийн хүрээнд үүсэх бусад төрлийн донтох эмгэгээс ангижирч байгаа хүмүүсийн эдгэрэх явц, засрал сайжрал, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг Канад улсад Донтох эмгэгийн эдгэрэлтийг дэмжих өдөр болгон тэмдэглэж эхэлсэн байдаг. 2015 он гэхэд Канад улсын 30 хотод уг арга хэмжээг тэмдэглэдэг болсон байна. Улмаар АНУ, Европ, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад энэ арга хэмжээг дэмжих болсноор жил бүрийн 09 дүгээр сарын 30-ны өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.

Архины төрлийн ундаа /архи, пиво, вино, цагаан архи/ нь хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй улмаар хүнийг донтуулдаг бүтээгдэхүүн юм. Архийг эмх замбараагүй, удаан хугацаагаар хэрэглэсэн хүн архины хараат байдалд орох бөгөөд үүнийг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг.

Архины донтолт архийг олон жил тааруулж хэрэглэх буюу их ууснаар үүсэх боломжтой. Энэ тохиолдолд:

  • Уух хорхой төрж, уусан хэмжээгээ хянаж чадахгүй болох
  • Архины нөлөөнд тэсвэртэй болсноор их хэмжээгээр ууж мансуурах
  • Сүүлд ууснаас хойш хэдэн цагийн дараа үүсэх хамар битүүрэх, хөлрөх, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот...

Иранд буудуулж унасан F-15E-ийн хоёр дахь нисгэгчийг аварсан гэжээ

Хятадын төв радио, телевизийн сэтгүүлч өнөөдөр АНУ-ын холбогдох мэдээллээс...

В.Путин, Р.Эрдоган нар Персийн булангийн нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай...