Monday, April 6, 2026

Казахстан, Монголын төлөөлөгчид шинээр авто зам тавих асуудлыг хэлэлцэв

Date:

Зам, тээврийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга С.Батболд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Бакаев болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзаж, шинээр авто зам тавих асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтаар Казахстаны Усть-Каменогорск, Риддер хотууд, мөн Оросын Туэкта суурингаар дайран өнгөрч, Монгол Улсын хил хүртэл авто зам барих асуудлыг хэлэлцэж, хоёр улсын зам тээврийн салбарынхан санал бодлоо солилцлоо.  

Усть-Каменогорск хотоос ОХУ-ын хил хүртэлх нийт 189 км урттай шинэ маршрутын Казахстаны хэсгийг тавьж дуусгаад байгаа бөгөөд тус замын 62 километрт их болон дунд зэргийн засварын ажлыг хийж байгаа аж.

Маршрутын ихэнх хэсэг нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд Оросын тал зам тавихыг зөвшөөрвөл 837 хүртэлх км замын асуудал шийдэгдэх юм байна. Харин “Уст-Каменогорск-Рубцовск-Барнаул-Туэкта-Монгол Улсын хил” чиглэлийн авто замын урт 1604 км юм.

Шинэ зам тавьснаар Казахстан, Монголын тээврийн харилцаа сайжирч, хоёр улсын иргэд хооронд эдийн засаг соёлын харилцаа сайжирна, зорчих  зорчих хугацаа эрс багасах зэрэг олон талын ач холбогдолтойг төлөөлөгчид хэлж байна.  

Авто замын салбарын хамтын ажиллагааны тухай гэрээний асуудлаар хийсэн уулзалтад Казахстаны Тээврийн яамны Авто замын хорооны орлогч дарга Максат Баяхмет оролцсон байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот...

Иранд буудуулж унасан F-15E-ийн хоёр дахь нисгэгчийг аварсан гэжээ

Хятадын төв радио, телевизийн сэтгүүлч өнөөдөр АНУ-ын холбогдох мэдээллээс...

В.Путин, Р.Эрдоган нар Персийн булангийн нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай...