Thursday, October 8, 2026

Өвөрмонголын соёлын өдрийн хүрээнд 200 гаруй өвчтөнд үйлчилжээ

Date:

Монгол эмнэлгийн сайн дурын эмчилгээ нь энэ жилийн соёлын өдрүүдийн ажиллагаануудын чухал хэсэг болох юм. Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгийн дарга Ч. Сарнаагаар ахлуулж, ясны тасаг, зүрхний өвчний тасаг, таван заслын тасаг, тархины өвчний тасаг, дото эмчилгээний тасгийн есөн тусгай мэргэжилтэн 30 гаруй төрлийн Монгол эм бэлтгэж Монголд хүрч эмчилгээ хийсэн банйа.

Улаанбаатарын иргэн, 56 настай Гантөмөр үе гишүүний өвчнөөр хэдэн жил шаналж байжээ. Хятад улсын эмч сайн дурын эмчилгээ хийх гэж байгаа сураг сонсоод тэрээр эмнэлэгт хүрч Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгийн  тусгай мэргэжилтэн Хань Гуанмингээр эмчлүүлэв. Гантөмөр хэлэхдээ: “Хятад улсын эмчийн оношилсон нь зөв, эм нь ч  маш тохиромжтой, би идэвхитэй эмчилж эртхэн эрүүлжихээр хичээнэ” гэж ярив. 11-р сарын 04-ий өдрийн байдлаар сайн дурын эмчилгээний багийнхан нийт 200 гаруй өвчтөнийг хүлээн авч эмчилсэн байна. 11 сарын 06-ны өдөр эмчилгээний багийнхан Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Монгол эм эмнэлгийн мэргэжлийн сургалт явуулж, тус эмнэлгийн 100 гаруй эмч сургалтад оролцов. Эмчилгээний багийнхан Монгол улсын иргэдийн эрүүл мэндэд зориулсан Монгол эм эмнэлгийн соёл, онцлогт мэргэжлээр гол агуулга  болгож сургалт явуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...