Wednesday, November 13, 2024

Ерөнхий сайдын айлчлалын дараах эерэг хүлээлтүүд

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөршид айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII экспод оролцов. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн жилийг тохиолдуулсан энэ удаагийн айлчлалыг хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн гэж тодорхойлж байна.
Айлчлалын онцлох хоёр үйл явдал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын албан ёсны уулзалт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлсэн явдал байлаа.

Аливаа айлчлалаас шууд үр дүн нэхэх нь утгагүй. Гэхдээ айлчлалын үед гарсан шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилтээс эерэг хүлээлт үүсдэг нь зүй ёсны хэрэг юм. Энэ өнцгөөс харвал Засгийн газрын тэргүүний энэ удаагийн айлчлал ганзага дүүрэн байв. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд цөөнгүй асуудлыг нааштай шийдсэн нь ингэж хэлэхэд хүргэж байна.
Айлчлалаар шийдсэн онцлох хоёр шийдвэр нь нэгдүгээрт, олон жил гацаанд байсан Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон нь хамгийн том үр дүн.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн гурван шилжилтэд БНХАУ-ын технологийн тэргүүлэгч компаниуд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар болсон явдал.

Дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан. Мөн “Алибаба групп” компани цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд шийдсэн бусад асуудлаас онцлох заримыг дурдвал,
-Хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх,
-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах,
-Өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсон. Цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдсэн.
-Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай хамтран ажиллахаар болжээ.

Нэмж тодруулахад, БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтсан. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.  
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ирэх жилийн төсөв ба ирэх жилүүдийн төсөөлөл

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт...

Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 337.6 тэрбум бондын төлбөр хийснээр өргүй болов

"Эрдэнэс Тавантолгой" ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор...

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд...