Friday, July 31, 2026

Ирэх жилийн төсөв ба ирэх жилүүдийн төсөөлөл

Date:

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Энэ бол шинэ бүрдсэн парламентын баталсан анхны төсөв. Холимог тогтолцоогоор сонгогдсон 126 гишүүнтэй УИХ-ын гал тогоонд төсвийн хэлэлцүүлэг халуухан өрнөсөн. Эрүүл санал, шүүмжлэл, мэтгэлцээн давамгайлсан ч эрт урьдын хуучин популистууд шинэ тогтолцооны салхийг сөрж, тойргийн усалгаа, тулга тойрсон асуудал руу улсын төсвийн цутгах гэж оролдсон тохиолдол мэр сэр гарав. Олзуурхууштай нь популистууд энэ парламентад буланд шахагдаж байгааг харлаа. Залуучууд УИХ-д хүчтэй дуу хоолой болж орж ирсэн нь тэд хулгай, худалгүй шинэ 30 жилийг эхлүүлж чадах юм байна гэсэн итгэл төрүүлж байна. Босоо, хэвтээ, бетон, түмпэн, 10, 20 хувийн гэх мэт нэр зүүсэн зальжин бөгөөд шуналтай улстөрчид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу хуваарилагдсан төсвийг унагах гэж үзсэн ч хүчин мөхөстлөө. Популист улстөрчдийн эсэргүүцээд байгаа асуудлыг шууд дэмжих хэрэгтэй гэдэг үг энэ үеэр гарсан нь оносон ёжлол байлаа.

Хамгийн гол нь УИХ-ын танхимд өрнөсөн төсвийн хэлэлцүүлгээс Л.Оюун-Эрдэнийн хийсэн реформ зөв байжээ гэдэг нь харагдлаа. Түүний жил гаруйн өмнөөс ярьсан тогтолцооны өөрчлөлтийн үр дүн нь өнөөгийн парламент. 2023 оны тавдугаар сард өргөн барьж батлуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болох, бүсчилсэн хөгжлийг дэмжих, холимог системээр сонгууль явуулах нөхцөл бүрдсэн. Мөн Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулах, жагсаалтын таван хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байх зэрэг санаачилга гарган, бусад улс төрийн намуудад уриалж байсан билээ. Үүний үр дүнд өнөөгийн УИХ-д түүхэн байгаагүй олон эмэгтэй гишүүн сонгогдож, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирсэн юм. Нутаг дэвсгэрийн болон нийгмийн бүх салбарын төлөөллийг парламентад оруулж ирнэ гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаачилгыг жил хагасын дараа харахад бодитой болчихсон л байна. Түүний хэлснээр шинэ парламентад иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багассаныг намрын чуулган эхэлсэн сар гаруйн хугацаанд олон нийт харлаа, мэдэрлээ. Эрх мэдэл нь хасагдсанд бачимдсан зарим гишүүн үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Засгийн газрын оруулж ирсэн төсвийг унагах гэж шантааж хийж үзэв. Гэвч тийм башир тоглолт хол явахаа байсан нь харагдлаа. Ирэх жилийн төсөв ч тэр, ирэх жилүүдийн төсөөлөл ч тэр өөдрөг байна. Тогтолцооны өөрчлөлт нүдээ олжээ. Шинэ 30 жилийн эхлэл тавигджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...