Saturday, May 16, 2026

Өвөрмонголын Муу ус цөлд арцны хамгаалалтын бүс байгуулжээ

Date:

Өвөр Монголын Муу ус арцны хамгаалалтын бүс нь Ордос хотын Үүшин хошууны Муу ус элсэн цөлийн гүнд 46600 га талбайг хамран оршдог бөгөөд Хятадын хамгийн том арцат газар юм байна.

2000 онд ӨМӨЗО-ы орны зэрэглэлийн хамгаалалтын бүс болсон энэхүү нутгийн арцны ургац нь цөлжилтийн эсрэг салхийг халхалж, элсийг тогтоох, тухайн газрын уур амьсгал, агаар усыг сайжруулах, олон төрлийн хээрийн амьтан болон ургамалд (400 шахам төрлийн өвс, 250-аад төрлийн амьтан) таатай өсөн үржих байгалийн орчинг бүрдүүлэх тус тус ач холбогдолтой аж.

Энд мөн Хятадын хамгийн том байгалийн арцны сан бий бөгөөд биологийн эрдэм шинжилгээний ажилд чухал үүрэгтэй байж, гадаад дотоодын судлаачдын анхаарлыг татсаар байдаг.
Арц нь энэ нутгийн байгалийн ургамал бөгөөд цөлийн бүсэд даацтай, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг болохоор нутгийн иргэд “Ногоон хамгаалагч” хэмээн нэрлэж, арцаар янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...