Thursday, October 8, 2026

Өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Date:

Өнгөрсөн ням гараг буюу аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...