Sunday, August 23, 2026

Шилдэг ажилчдыг “Хүндэт төмөр замчин”, “Онц тээвэрчин” цол, тэмдгээр шагнав

Date:

Зам тээрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр төмөр замын салбар үүсэж хөгжсөний 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяраа тэмдэглэж буй ажилтан, алба хаагчдаас салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, хичээл зүтгэлтэй, үлгэр жишээ ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Биг Могул Транс” ХХК-ийн Ерөнхий захирал Баянзул овогтой Ундрал, мөн тус компанийн Тээвэр Борлуулалтын хэлтсийн дарга О.Хэрлэнчимэг, Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Энхбаяр нарыг “Хүндэт төмөр замчин” цол тэмдэгээр шагналаа. Мөн “Онц тээвэрчин” цол тэмдэгээр Цэрэндорж овогтой Сумьяабазар нарыг тус тус шагнасан юм. Шагнал гардаж буй эдгээр ажилтан алба хаагчид нь салбартаа 15-24 жил болон түүнээс дээш хугацаанд үр бүтээлтэй ажиллаж байгаа ажээ.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд салбарын нэр хүндтэй шагнал гардаж буй хүмүүст, тэдний гэр бүлд болон байгууллага хамт олонд халуун баяр хүргэж, амжилт бүтээлийг дээдийг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...