Monday, November 25, 2024

“УБТЗ” ХНН Монгол Улсын “Гавьяат тээвэрчин”-тэй болов

Date:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус нийгэмлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан төмөр замчдыг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Тухайлбал, 2024 оны 07 сарын 30-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тус байгууллагын Зорчигч тээврийн албаны дарга Д.Пүрэвсүрэн “Гавьяат тээвэрчин” цол тэмдгээр шагнуулсан бол “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор “УБТЗ” ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, “УБТЗ” ХНН-ийн Гаалийн хэлтсийн дарга С.Саяран,“ Замын I ангийн замчин Ж.Ганцэцэг нар шагнууллаа.

Мөн “Алтан гадас одон”-гоор Төлөвлөлт эдийн засгийн албаны орлогч дарга П.Мөнхзул, Эрдэнэт өртөөний дарга Г.Амарсайхан, Дулаан, сантехникийн инженер Л.Батсайхан, Чулуун заводын дарга Н.Отгонбаатар, Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Б.Ганчимэг нар энгэрээ мялаалгав. Түүнчлэн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Замын II ангийн замчин Г.Ялалтбаяр, Толгойт ТҮГ-ын вагон үзэгч Н.Билэгсайхан, Улаанбаатар татах хэсгийн засварчин Э.Мөнхцоож шагнуулж, баяр дээр бас нэгэн баяр нэмсэн үйл явдал болов.

“Гавьяат тээвэрчин” цол тэмдгээр энгэрээ мялаасан Д.Пүрэвсүрэнгийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр “Миний бие УБТЗ-д вагоны засварчнаас ажлын гараагаа эхлүүлж байсан.

Би  галт тэрэгний үйлчлэгч, дарга, зааварлагч, албаны орлогоч дарга гээд мэргэжлийнхээ бүх шатлалд тасралтгүй 36 жил ажилласныхаа үр шимийг хүртэж энэхүү өндөр шагналыг авсандаа туйлын баяртай байна. Олон түмнийхээ хайр хүндэтгэл, талархлыг үргэлж хүртэж байдаг буянтай байгууллагад намайг анх ээж минь хөтөлж оруулсан.

Энэ сайхан шагналыг олон сайхан мэргэжил нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн авсандаа их баяртай байна. Энэ бол Зорчигч тээврийн хамт олны минь хайр хишиг, Монгол төрийн минь агуу их итгэл, хүндэтгэл юм” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...