Sunday, March 8, 2026

УИХ-ын гишүүд гурилын үнэ сонирхов

Date:

Шинээр бүрдсэн парламентын гишүүд нэг хэсэгтээ танилцах аялал хийдэг. Энэ жишиг 126 гишүүнтэй УИХ-ыг тойрсонгүй. Ингэхдээ албан ёсоор “танилцах аялал”-ын баг бүрдүүлээд авчээ. Тэр нь парламентад суудалтай бүх намын төлөөллийг оролцуулан байгуулсан хүний эрх, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, төрийн байгуулалт зэрэг тухайлсан салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий 54 ажлын хэсэг юм. УИХ-ын 2-3 гишүүн дундаа нэг ажлын хэсэгтэй гэсэн үг. Зуун ямаанд жаран ухна гэдэг үгийг ямар ч хоёрдмол болон шилжсэн утгагүйгээр хэрэглэхэд болмоор.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсгийн нэг нь УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нарын бүрэлдэхүүнтэй баг “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд, мөн эрэлт, нийлүүлэлтийн талаарх зах зээлийн мэдээллүүдийг нэгтгэжээ. Товчхондоо гурилын үнэ сонирхсон гэсэн үг. Эрэлт, нийлүүлэлт энэ тэрийг нь асууж лавласан нь мэдээж. Эрхэм гишүүд маань энэ удаагийн танилцах аяллаараа нийслэлчүд 20 бөөний цэгээс гурилаа худалдан авдгийг нээн илрүүлжээ. Импортын гурилын үнэ хямд боловч иргэд эх орны үйлдвэрийн гурилаа илүү худалдан авдаг, сүүлийн үед гурилын борлуулалт буурсан гэдгийг гишүүд мэдэж авчээ. Ийм мундаг “олз”-той тойрон аяллаа гишүүд маань Сонгинохайрхан дүүргийн Толгойтын жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр үргэлжлүүлсэн юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж”...

Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ

Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр /2026.03.06/...

“Улаанбаатар трам” төслийн трасс дагуух газар чөлөөлөлтийн ажлыг 4 дүгээр сараас эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал...

Явган замын стандартад өөрчлөлт оруулжээ

НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт...