Wednesday, July 1, 2026

Мега төсөл-1: Хил дамнасан холболтын төмөр замууд боомтын сэргэлтийн үргэлжлэл

Date:

Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Энэхүү 14 төслийн эхнийх нь “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл юм. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын үргэлжлэл гэж болно. Дээрх боомтуудын хил холболтын төмөр замыг тавих асуудлаар хоёр улсын Засгийн газрын түвшинд олон удаа ярилцаж, тодорхой тохироонд хүрээд байгаа юм.

Гашуунсухайт-Ганцмодны цариг зөрсөн хилийн хоёр талд хоорондоо 17 км зайтай байх төмөр замыг яаралтай ашиглалтад оруулахаар тохиролцсон. Энэхүү хил холболтын төмөр зам ашиглалтад орвол Тавантолгой, Гашуунсухайтын бүлэг ордоос зөвхөн автомашинаар биш төмөр замаар 20 сая тонн бараа тээвэрлэн борлуулах боломж нээгдэнэ. Шивээхүрэн-Сэхэ төмөр замыг холбох асуудлыг Хятадын талтай дипломат шугамаар тохиролцсон. Энэ ажлыг урагшлуулахаар ажиллаж байгаа юм. Ханги-Мандалын 226.9 км төмөр замыг хувийн компани наймхан сарын хугацаанд барьсан боловч Хятадын тал өмнө нь тавьсан гурван төмөр замаа холбосны дараа Ханги-Мандалын төмөр замыг холбоно гэсэн нөхцөл тавьсан. Тиймээс өмнөх замуудаа холбох ажлыг урагшлуулах, ялангуяа Гашуунсухайт-Ганцмод төмөр замын холболтын асуудлыг эхний ээлжид шийдэхээр ярьж буй юм. Өмнөх Засгийн газрын үед эхэлж, эрчимтэй яригдаж буй эдгээр хил холболтын төмөр замын төслүүд хамтарсан Засгийн газрын үед мега төслийн түвшинд шийдэгдэхээр болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...