Sunday, August 23, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Оны эхний 8 сарын мэдээллийг тоон дүнгээр харуулбал, 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.

Компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 2.4 их  наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар  биелүүлэн ажиллаж байна.

Нүүрсийг биржээр арилжаалж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК амны гэрээ байгуулаагүй, зөвхөн Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний арилжааг зохион байгуулж байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 34 удаагийн биржийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалдаалж, Монголбанканд 2.4 тэрбум ам.долларыг арилжаад байна.

Түүнчлэн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрийг усаар хангах Загийн усны хоолойн төсөл, жилд 20 сая тонн нүүрс төмөр замын тээвэрт ачих хүчин чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг орчин үеийн өндөр технологи бүхий томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж бүтээн байгуулалтын ажлыг дуусгаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн...

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод...

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...