Thursday, July 2, 2026

Онцгой дэглэм тогтоосноор “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3,4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.  

Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж зөрчилгүй гэх дүгнэлт гарснаар 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг өнөөдрөөс /2023.04.04/ олгож эхэллээ.

Ингэснээр 1072ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 мянга, 750ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 179 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх 2009 онд 1072ш хувьцаатай 2,5 сая иргэнд 87,000 төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2022 онд Онцгой дэглэм тогтоосноор санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэж 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072ш хувьцаатай иргэнд 104,000 төгрөгийн ногдол ашиг олгосон.

2023 онд олон нийтэд мэдээллийг ил тод болгож, өр төлбөрийг бууруулж, нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжаалж эхэлснээр компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч 3,4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олголоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...