Thursday, October 8, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс иргэдийн дансанд орно

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийж дуусчээ. Тиймээс тус компани иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм байна. Ногдол ашиг иргэдийн өмнө нь 2022 оны ногдол ашиг шилжиж орсон дансаар тараагдана.

Энэ удаа хувьцааны нэг бүрийг 239.4 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэн 256,636 төгрөг авах юм байна. Харин 2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй. Мөн оюутны сургалтын төлбөр хэлбэрээр, ЭМД хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээний хүрээнд хүсэлт гарган хувьцаагаа худалдсан хувьцаа эзэмшигчдэд хувьцааны өөрчлөлт гарч буй. Тухайлбал, 750 ширхэг хувьцаатай бол 179104, 222 ширхэг хувьцаатай бол 53014 төгрөг авах юм. Доорх линкээр хувьцааны мэдээлэлээ шалгаж нягтлаарай. Хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор эсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээж шалгана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...