Sunday, August 16, 2026

Киришима Б.Лхагвасүрэн 4 дараалан уналаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн хаврын барилдаан буюу харү башё эхлээд дөрөв хонож байна. Дөрөв дэх өдөр монгол сүмочдод халгаатай байлаа. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн хоёр дахь бөх Мэйсэйд унав. Озэки Киримшима Б.Лхагвасүрэн өнөөдөр маэгаширагийн тэргүүн бөх Асоноямад унаснаар дараалан дөрөв унаж, башёг амжилт муутай эхлүүлж байна. Харин озэки Хоошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн гурав дахь бөх Охог давснаар 3 даваа, нэг унаатай болов. Маэгаширагийн долоод эрэмбэлэгдэн барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр учраагаа өвдөг шороодуулж анхны даваагаа авав.

Осакад болдог хаврын тэмцээн харү башё гэнэтийн явдлаар дүүрэн байдаг тул япончууд “ареру хару башё” буюу “хаврын шуургатай учрал” гэж нэрлэдэг байна. Харү башёгоос шинэ аваргууд төрж, эсвэл өндөр цолтнууд санаанд оромгүй муу барилдаан үзүүлдгээрээ алдартай гэнэ. Энэ жилийн харү башё мияагино дэвжээнд болсон үйл явдлын дуулиантай эхэлж байгаа бөгөөд Японы хэвлэлүүд “Осакагийн башё дуулиан шуугиан, муу мэдээгээр эхэллээ” гэж бичиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...