Sunday, August 16, 2026

Хокүсэйхо А.Даваанинжийг зодог тайлуулж, Хакүхогийн зэрэг дэвийг бууруулах санал гаргажээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд маэгашира цолтой барилдаж буй монгол сүмоч Хокүсэйхо А.Даваанинж дэвжээний бөхчүүдээ зодож, дарамталдаг нь илэрчээ. Тиймээс А.Даваанинжийг зодог тайлуулах, дэвжээнийх нь багш Миягино ояката буюу Хакүхо М.Даваажаргалын зэрэг дэвийг хоёр шатаар бууруулах шийтгэл ногдуулахаар болсон байна.

Хокүсэйхо А.Даваанинж дэвжээний бөхчүүдтэйгээ зүй бусаар харьцдаг тухай мэдээ хов жив маягаар нэлээд олон өдрийн өмнө Японы сайтуудаар тархсан гэнэ. Гэвч үүнийг батлах албаны эх сурвалж байхгүй байжээ. Харин Сүмогийн холбооны Дагаж мөрдөх хороо хоёрдугаар сарын 21-нд Кокүгикан ордонд хуралдаж, Хокүсэйхогийн асуудлыг шийджээ. Тэрбээр залуу бөхчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул албан ёсоор зодог тайлуулах зөвлөмж гаргажээ. Үүнийг маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд болох Сүмогийн холбооны удирдлагуудын ээлжит бус хурлаар эцэслэн шийднэ. Энэ санал батлагдвал Хокүсэйхо банзүкэгээс хасагдаж, зодог тайлна. Мияагино ояката буюу Хакүхогийн хувьд оякатагаас хоёр зэрэг бууруулна. Энэ нь ердийнхөөс хамаагүй бага цалин авна гэсэн үг. Мөн тэрбээр Сүмогийн холбооны хамгийн доод зэрэглэлийн гишүүн болох юм байна.

Хокүсейхо А.Даваанинж сэтгүүлчдэд хандан “Би хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байна” гэж мэдэгджээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Мияагино ояката энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ Хокүсэйхогийн хүчирхийллийг мэдээгүй гэсэн бөгөөд түүнийг зодог тайлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...