Tuesday, June 30, 2026

Цэргийн байгууллагуудын хүчээр 14 аймгийн 53 суманд өвс тэжээл хүргэж, цасанд хаагдсан 1414 км замыг нээжээ

Date:

Улсын хэмжээнд төрийн цэргийн байгууллагуудын 92 нэгж техник, 200 гаруй алба хаагчид 14 аймгийн 53 суманд 445.8 тонн малын өвс, тэжээл хүргэж, 1414 км хаагдсан замыг нээх ажиллагааг зохион байгуулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймгийн малчидтай уулзах үеэрээ “Сум хоорондын зам давааг нээх, зам гаргах техник хэрэгслийг шийдэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ. Батлан хамгаалахын салбарыг дайчлах асуудлыг ҮАБЗ-д танилцуулна” гэсэн юм.

Улс орон даяар хаваржилт хүндэрч, Засгийн газрын тогтоолоор аймгуудад шуурхай бүлэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа юм байна. Цасанд зуданд боогдсон малчин түмэндээ өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, орон нутгийн чиглэлийн зам давааг нээх зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байгаа аж.

12 аймагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүндээ хүч нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар удаан хугацааны хадгалалтад байсан зарим нэгж техникүүдийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар болжээ. Үүний эхлэл болгож Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удаан хугацааны хадгалалтад байсан “Урал”, “Зил-131” зэрэг 16 нэгж техникийг 2 дугаар сарын 21-ний энэ өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 011 дүгээр засварчин дайчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр засварлаж эхэлжээ. ЗХЖШ-ын даргын тушаалаар Засвар үйлчилгээний шуурхай бүлэг байгуулагдсан бөгөөд тэд богино хугацаанд буюу 2-3 хоногтоо багтаан засварлаж, үйлчилгээнд гаргахад бэлэн болгох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...