Thursday, October 8, 2026

“Малчдад туслах аян” өрнүүлэхийг уриалжээ

Date:

Орон даяар хаваржилт хүндэрч, цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдэл тохиолдож байгаа энэ үед төрийн болон төрийн бус байгууллага, иргэд санаачлан малчдадаа туслах аян өрнүүлж байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар зам тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагч нарт хандан “Малчдад туслах аян” өрнүүлэх уриалга гаргажээ. Тэрбээр уриалгадаа, “Монгол орны зарим аймаг, сумдад өвөлжилт хүндэрч, зуд турхантай хүндхэн хавартай золгож байгаа энэ цаг дор Та бүхэндээ хандан “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН”-ыг өрнүүлэх уриалгыг үүгээр хүргүүлж байна. Юугаараа баян түүгээрээ дайлна гэгчээр малын өвс тэжээл, түлээ түлш, бензин шатахуун гээд бүх л боломжоороо туслахыг Та бүхнээсээ хүсье. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр туслах сайхан гэсэн ардын зүйр үгийг санаж, дээрх уриалгад нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Энэхүү уриалгыг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс дэмжиж, хандив, тусламжийн аян эхлүүлжээ. Тухайлбал, УБТЗ-ын Ахмадын хорооноос ахмад төмөр замчин бүр 10 мянган төгрөгийн хандив өргөх шийдвэр гаргасан тухайгаа тус холбооны гүйцэтгэх захирал, Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун албан ёсоор мэдэгджээ. Мөн “Монголын төмөр зам” ХХК уриалгыг дэмжиж малчдад туслах аянд нэгджээ. Л.Халтар сайд энэ тухай өөрийн нүүр номдоо “Цас зуданд хүндэрч байгаа малчдад туслах миний уриалгыг дэмжин хүлээн авч байгаа зам, тээврийн салбарынхандаа баярлалаа. Дэмжиж байгаа байгууллагууд нээлттэй ил тод байдлаар хандиваа бүрдүүлээд явбал зүгээр байх. Тус бүрдээ данс нээгээд хандиваа бүрдүүлээд УОК-д хүлээлгэн өгье. Ямар тус дэм өгч буйгаа мэдээлээд явъя” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...